

Бид 2016 оноос хойш Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд хэрэглэгчдийн итгэл хүлээсэн, олон нийтэд танигдсан FOODPARK, Route 22 Restaurant & Wine Lounge, ZOMA Kitchen & Bar, Greeno Health Food Café, Bubu’s Artisan Burger & Pizza зэрэг брэндүүдийг үүсгэн байгуулж, амжилттай хөгжүүлэн ажиллаж байна.
Манай компани нь Монгол дахь НҮБ-ын харъяа байгууллагууд болон элчин сайдын яамдын итгэмжит катерингийн үйлчилгээ үзүүлдэг туршлагатай байгууллага юм. Мөн бид Монголд зохион байгуулагдсан олон улсын дээд хэмжээний уулзалтууд болох ASEM 11, JCI ASPAC зэрэг арга хэмжээнд амжилттай үйлчилж байсан нь бидний чанар, найдвартай байдлыг батална.