Шинэчлэгдсэн: 2025 оны 12 сарын 02
Үйлчилгээ авахын өмнө манай үйлчилгээний журамтай уншиж танилцана уу!
1. Журмын зорилго
Энэхүү журам нь манай вэбсайтаар хийгдэх хоол үйлчилгээ болон катерингийн захиалгыг зөв, бүрэн, найдвартай хүлээн авах, баталгаажуулах, хүргэх үйл явцыг зохицуулахад оршино.
2. Хамрах хүрээ
Энэхүү журам нь манай албан ёсны вебсайтаар хийж буй хэрэглэгчийн бүх төрлийн захиалгад хамаарна.
3. Захиалга хийх нөхцөл
3.1 Хэрэглэгчийн хариуцлага
- Хэрэглэгч өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй (нэр, утас, хаяг, хүний тоо, захиалга хүргэгдэх өдөр цаг).
- Буруу мэдээллээс үүдэн гарах алдаа, хүргэлтийн зардлыг захиалагч хариуцна.
- Хоол үйлчилгээг өөрчлөх болон нэмэлт тусгай хүсэлт үүсэх тохиолдолд дор хаяж 24 цагийн өмнө мэдэгдэнэ.
3.2 Захиалга хүлээн авах хугацаа
- Катеринг арга хэмжээний захиалгыг хамгийн багадаа 48 цагын өмнө авч төлбөрийг баталгаажуулсан байна.
4. Захиалга баталгаажуулах журам
- Захиалга 50-100% урьдчилгаа төлсөний дараа хүчинтэй болно.
- Захиалга илгээсний дараа хэрэглэгчийн утас эсвэл имэйлээр баталгаажуулна.
- Захиалгыг манай менежер шалгаж баталгаажуулснаар хүчинтэйд тооцно.
5. Төлбөрийн нөхцөл
- Захиалагч төлбөрөө дансаар болон Qpay ашиглана төлөх боломжтой.
- Урьдчилгаа төлбөр хийгдээгүй захиалгыг автоматаар цуцлах эрхтэй.
6. Захиалга өөрчлөх ба цуцлах журам
- Захиалгыг өөрчлөх эсвэл цуцлах бол дор хаяж 24 цагийн өмнө 80303355 дугаарт мэдэгдэнэ.
- Урьдчилгаа төлсөн тохиолдолд цуцлалтанд нөхөн олголт 20% нөхцөлтэй хийгдэнэ.
7. Хүргэлт ба гүйцэтгэл
- Хүргэлт болон үйлчилгээний цагийг вэбсайт дээр сонгосон цагийн дагуу биелүүлнэ.
- Гэнэтийн түгжрэл, цаг агаар, техникийн шалтгаанаар хоцролт гарвал хэрэглэгчид мэдээлнэ.
- Хэрэглэгч захиалгаа авахдаа хүлээн авах, шалгах үүрэгтэй.
- 1,0 сая төгрөгнөөс дээш үйлчилгээ авч байгаа тохиолдолд бид үнэгүй хүргэлт хийх боломжтой бөгөөд 1 сая төгрөгнөөс доош үнийн дүнд хүргэлт хийх боломжгүй 2.
- Хүргэлтээр авч байгаа бүх хоол нэг удаагийн зориулалтын саванд хүргэгдэх болно.
8. Хэрэглэгчийн мэдээлэл ба нууцлал
- Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн захиалга гүйцэтгэх зорилгоор ашиглана.
- Бусдад задруулахгүй ба хуульд нийцүүлэн хамгаална.
9. Гомдол ба санал хүсэлт
- Захиалга чанар, хүргэлтийн талаар гомдол гаргах бол 80303355 болон 99107942 дугаарт холбогдон мэдэгдэнэ.
- Гомдол санал хүсэлт бодит гэж тогтоогдвол шуурхай арга хэмжээ авч ажиллана.
10. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх
- Бид дараах тохиолдолд захиалгыг өөрчлөх, татгалзах эрхтэй
- Хууль зөрчсөн эсвэл буруу мэдээлэл өгсөн
- Урьдчилгаа төлбөр төлөөгүй
- Боломжгүй нөхцөл (техникийн асуудал, хүчингүйд хүрэх хүчин зүйл)
11 . Багц мэню захиалах журам
-Багц мэню захиалах тохиолдолд бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тайлбарт байрлах Анхааруулга - ыг уншиж танилцах